Индонез улсын нийслэл Жакарта хотноо болох Азийн наадамд самбо бөхийн төрөл шинээр нэмэгдсэн билээ. Төв Азийн таван улс болон Монголчууд сайн барилдах энэ төрөл өчигдөр эхэллээ. Өчигдөр эмэгтэй 48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг нарын дөрвөн бөх барилдсанаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Ойдовчимэд, Г.Наранцэцэг нар барилдсанаас бүх өрсөлдөгчөө ялж хоорондоо аваргын Алтан медалийн төлөө барилдав. Энэхүү барилдаанд Ганбаатарын Наранцэцэг ялалт байгуулж Азийн наадмын аварга боллоо.
Хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Улс 22 медальтай , 45 орноос 17-р байрт бичигдэж байна
Ш.ОЧ