Засгийн газар эмч, багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн ч багш нар есдүгээр сарын 3-ны өдөр орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Өчигдөр /2018.08.31/ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны /БСШУСЯ/ сайд Ц.Цогзолмаа Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой /МБШУҮЭХ/ уулзаж зөвшилцөлд хүрсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2018.09.01/ МБШУҮЭХ багш нар есдүгээр сарын 3-нд албан ёсоор дахин ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл хийлээ.
70 СУРГУУЛЬ, 90 ОРЧИМ ЦЭЦЭРЛЭГ ХИЧЭЭЛ ОРОХГҮЙ
МБШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг “ Бид салбарынхаа яамтай өчигдөр уулзаж тулгамдаад байгаа асуудлынхаа талаар ярилцсан. Гэсэн ч бидний тавиад байгаа гол шаардлага болох цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тохиролцоонд хүрч чадсангүй. Өчигдөр орой үйлдвэрчний эвлэлийн холбоо, бүлгийн дарга нар хуралдаад хугацаагүй ажил хаялтыг есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газар наймдугаар сарын 22-ний өдөр цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан ч бид цалинг нэмэх асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Дээрх шийдвэрийг МБШУҮЭХ-ны салбарт ажилладаг нийт багш ажилчид бүгд эсэргүүцэж байгаа.
Манай боловсролын салбарт цалин нь 30 хувиар нэмэгдсэн, 20 хувиар нэмэгдсэн цалинтай хүн нэг ч байхгүй. Гэтэл Засгийн газар ард иргэдэд багш нар цалинг нь 30 хүртэл хувиар нэмээд байхад ажил хаялт хийх гэж байна гэсэн буруу ойлголтыг өгч байна. Есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн нийслэлийн 70 сургууль, 90 орчим цэцэрлэгийн хичээл орохгүй. Шинжлэх ухааны байгууллагууд 100 хувь ажил хаялтад оролцоно. Хөдөлмөрийн тухай хуульд ажил хаялтыг хийхээр бол тав хоногийн өмнө сургуулийн захиргаанд мэдэгдлээ өгөх ёстой. Мэдэгдлээ өгсөн сургуулиуд есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна. Харин цаг хугацаандаа хуралдаж амжаагүй байгаа зарим сургууль, цэцэрлэгүүд есдүгээр сарын 4-5 гэхчлэн нэмэгдээд явна. Энэ удаагийн ажил хаялтад бид дараах шаардлагыг тавьж байна. Тухайлбал,
- Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300.000 мянган төгрөгийг аравдугаар сараас өмнө олгох,
- Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг өөрчилж боловсролын салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар нэмэх,
- 2019 оны нэгдүгээр сараас эхлэн боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэхийг шаардаж байна.
Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриад хүлээж авах хэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно” гэв.
Э.БУРАМ
zochin 2018-09-01 122.201.25.154
yavah negiig n yavuulj zailuulaachee yasan zav zaitai humuus be
С.Шүрэнцэцэг. 2018-09-01 66.181.160.99
Монголоор дүүрэн чамлах ч цалингүй багш мэргэжилтнүүд байхад, болгох талаас нь шат дараалсан арга хэмжээ авсаар атал энэ арай дэндэлээ. Нөгөө багшийн ёс зүй энээ тэрээ нь хааччихсан нийгэмд амьдраад байна аа бид. Багш хүний ёс суртахууныг Монголын ар
Зочин 2018-09-01 66.181.160.99
Монголоор дүүрэн чамлах ч цалингүй багш мэргэжилтнүүд байхад, болгох талаас нь шат дараалсан арга хэмжээ авсаар атал энэ арай дэндэлээ. Нөгөө багшийн ёс зүй энээ тэрээ нь хааччихсан нийгэмд амьдраад байна аа бид. Багш хүний ёс суртахууныг Монголын ар
Зочин 2018-09-01 202.21.106.145
DAVARSAN BAASNUUD VE
Багш 2018-09-01 182.160.4.169
Ажил хаясныг нь халаад ажилгүй байгаа хүмүүсийг аваачээ, надад ажил хэрэгтэй байна
Зочин 2018-09-01 43.242.243.134
Ажил хаясан сургуулийн захирлуудыг терийн эсрэг ажилласан гээд багш нартай нь халчих хэрэгтэй. МУЭ бол цалингаас татсан хураамжаар амьдардаг хэд л ингэж бусдыг уриалж сууна. 2 нь лав ШУА -нь нехед бн. ШУА-г нэн яаралтай татан буулгах шаардлагатай.
хумбага 2018-09-01 122.201.31.114
Энэ ажил хаях хороо гэдэг тоглоомын халхавчийг зохион байгуулаад байгаа нөхөд бол улс оронд сайн юм өчүүхэнч хийгээгүй бусдын хөдөлмөрийг мөлжигчид, ардчилсан намын Эрдэнээ даргын өгөөшинд автагчид. Ялангууяа тэр Батзориг Нямзагд нар өөрсөддөө ямар
Зочин 2018-09-01 66.181.161.42
Ямарч ажилгvй огт цалин авдаггvй бид яаж амьдарч байна гэж бодож байгаа пяздукнууд вэ?! Бvгдийг нь толгой дараалан халаад багшийн ажлаа хийж чадахгvй яваа биднийг аваад ажиллуул!! Яаж ажилдагийг харуулаад егье!!
Зочин 2018-09-01 202.9.43.206
Цалинтай ажлаа хийлдээ тийм боловсролтой юм бол үхснээ хийж бага цалин гээл өлөв долов гээд байдгийн
! 2018-09-01 202.9.43.123
Ajil hayahiig demjij bna
Багш 2018-09-01 122.201.21.65
Энэ юм зааж чадашгүй багш нарын оронд цалин нэхдэггүй ТВ р хичээлээ заасан нь дээр бүгдийг нь хал
Багш 2018-09-01 122.201.21.65
Энэ юм зааж чадашгүй багш нарын оронд цалин нэхдэггүй ТВ р хичээлээ заасан нь дээр бүгдийг нь хал
Шавь 2018-09-01 202.21.106.113
За олигтойхон хая л дааа
Зочин 2018-09-01 202.21.106.162
Дураараа л бол.Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэ.Хэцүү гэвэл бүгд хэцүү дутуу ярина ш дээ.
зочин 2018-09-01 203.217.138.1
Боловсролын сайд юу бодож суугаа бол? Багш нарын тухай нэг удаа сайн бодож үзээсэй. За тэгээд намын амьтан юугаа хийж чадаа аж
зочин 2018-09-01 203.217.138.1
Боловсролын сайд юу бодож суугаа бол? Багш нарын тухай нэг удаа сайн бодож үзээсэй. За тэгээд намын амьтан юугаа хийж чадаа аж
Irgen 2018-09-01 202.131.231.4
Ta nar tuushtai temtseechee. Bolovsrolgui saidaa bolovsorch, tur ene salbart anhaarlaa tavih hurtel temtseerei.
Өвөө 2018-09-01 66.181.184.16
МИний хүүхдүүд өвөөдөө тус болоод ядахдаа 11 сар хүртэл ажлаа хаяад өгөөрэй,Өвөө нь хөдөө нутагтаа хэд хонох гэсэн юмаа.Та нар 9/3-наас ажиллаад эхэлбэл өвөө нь ач нараа сургууль соёлд нь зөөнө гээд хотод ороод ирэх болохнь дээ
Зочин 2018-09-01 66.181.186.200
LOL
Зочин 2018-09-01 103.212.117.167
Шинжлэх ухааныхан цалин нэмэх хэрэгтэй. Арай дэндүү бага.
Зочин 2018-09-01 43.242.243.134
Шинжлэх ухааны академийг татан буулгаж, зарим нэг хурээлэнг их сургуулиудад нэгтгэх хэрэгтэй. Ажил хаясан Сургууль, цэцэрлэгийн захирал нарт хариуцлага тооцох естой.
Зочин 2018-09-01 43.242.243.134
Шинжлэх ухааны академийг татан буулгаж, зарим нэг хурээлэнг их сургуулиудад нэгтгэх хэрэгтэй. Ажил хаясан Сургууль, цэцэрлэгийн захирал нарт хариуцлага тооцох естой.
зочин 2018-09-01 202.21.106.101
Багш нар гэхээс нөгөөМҮЗ-ийн+Ганбаа тартай адил амьтад г бна шүү дээ?? төрд ажиллаж байгаа цэвэрлэгч сувилагчид яагаад та нараас тусдаа байдаг юм бэ?та нар ажил хаяад дараа МҮЗ -хэн бусад төрийн албан хаагчидыг "ТА НАРЫН ТӨЛӨӨ" гээд гарах уу?
Дуламка 2018-09-01 202.126.89.213
Эрдэмтэд зөв өө
unen 2018-09-01 103.10.23.218
Ajil haya haya , deer baigaa luivarchuudtai ali bolohooroo temtsej baih heregtei!!!
Зочин 2018-09-01 202.9.40.38
Зүгээр амьдрахыг бод. Битгий Монголын ард түмэн, тѳрѳѳр тогло! Та нарын тоглоомны үр дагавар шуналтай худалдаачдын олз болон хохирогч нь жирийн ард түмэн болдог. Монголчууд минь дураараа дургиж дунд чѳмгѳѳрѳѳ жиргэхээ багасгаж ухамсарт хүн шиг амьдар
Зочин 2018-09-01 103.229.123.186
АЖИЛ ХАЯ ХАЯ ЗӨВ ТЭМЦ ТЭМЦ.
Зочин 2018-09-01 202.126.89.13
Ажил хаях чинь зөвөө. Хоёрын хооронд хаялаа, болилоо л гэх юм. Шийдвэртэй ажил хая л даа. Нэг сайн зочроо өгөх хэрэгтэй байна. Төр засагт хангалттай мөнгө байгаа штээ. Цалингаа 10 -р сарын 1-ээс 50% нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаях хэрэгтэй.
Зочин 2018-09-01 202.9.42.130
Батзориг гэж улс төрийн захиалгаар хөлөлдөг хүүхэлдэй. харахаас тэнэг амьтан хэдэн багш нараар мөн тоглож байна даа. Ичиж амьдраасай
зочин 2018-09-01 122.201.19.99
Энэ зунжингаа амарсан нөхдүүд одоо болиочээ
Зочин 2018-09-01 59.153.114.239
zubiish dee
Зочин 2018-09-01 202.21.127.164
Багш нарын цалинг шууд 1000 доллар болгоод уячих хэрэгтэй. Тэгсэн цагт боловсролын салбар илбэдүүлсэн юм шиг сэвхийгээд босоод ирнэ. Монголын ядуурал доройтол боловсролын салбарын уналтаас эхтэй. Боловсролын салбарын уналт бага цалинтай холбоотой.
Зочин 2018-09-01 103.229.123.186
ЯДАХБҮХДАА 500 $ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.
з 2018-09-01 66.181.181.240
зөв шүү дэмжиж байна. шийдвэртэй тэмц л дээ.
Зочин 2018-09-01 202.21.127.164
Дэмжиж байнөө. Нэг мөсөн ажил хаяад нийгэмд томоохон дохио өгмөөр байна. Төсөл хөтөлбөр нэрээр зувчуулж байгаа их мөнгийг цалин нэмэхэд зарцуулж нийгмийн баялгыг жигд хүртэх ёстой.
Зочин 2018-09-01 150.129.141.89
Suuliin 30 jild hamgiin surlaga muutain MUBIS ruu ordog baisan shuu dee. Ta naryn huuhduuded ium zaana gej iu baidag ium. Bolij uz. Huuhduudiin doog bolj baihaar.
kk 2018-09-01 202.72.245.122
sain surdag huuhduud bagshiin tsaling golj bnshde erguu mal mine
Монголхүү 2018-09-01 66.181.177.164
Монгол улс бүхэлдээ гажуудалд автсан. Бүх юм намын харъяалалын дагуу шийдэгдэнэ. НАМ, ЖАЛГААРАА хуваагдсан улс бол зөвхөн МОНГОЛ. Нэгнийгээ дэмжинэ гэж үгүй. Хаях нь зөв. 6, 7 той хүүхдүүдэд заах хичээлийн хөтөлбөрийг хөнгөвчлөх хэрэгтэй.
Зочин 2018-09-01 66.181.177.164
Гадны бүх улсууд 6, 7 настангуудад маш их анхаарал тавьдаг. Гэтэл манайд шууд л хүнд хүнд юм заана. Өдөр өнжүүлэх нэртэй мөнгө саадаг сургууль доторхи шорон бий болгочихсон. Ядрал маш их. Бүр өнжөөд ордог болгох хэрэгтэй.
Zochin 2018-09-01 66.181.176.184
zov mash zov
Zochin 2018-09-01 66.181.176.184
Zovooo zov aliin bolgon zasag toriin iim luivarchdad deerelhuulj bh ve dee. Oorsdoo bolhoor heden terbumaar ni tsuslana. Yadarsan bagsh nariin tsalin nemeh bolhoor l boon shudarga yum yarisan buzaruud. Hurelsuhiig zaaval ogtsruul yamar ch hereg alga
Зочин 2018-09-01 64.119.16.61
TA NAR BOLIOCHEE AJIL HISEN DUR ESGED AJIL HIM N HIG HIHGUI N GARNA BIZDE HEN HI GOD BAIGAM BOLOVSROLGUI YMNUD BAIJ
Ядаргаанууд 2018-09-01 103.229.122.141
Хаяна л гэх юм, болилоо л гэх юм. Ядаргаатай, хаявал олигтойхон хаячих. Ер нь тэгээд та нар ч дээ, өөрсдөө УБИС төгссөн, боловсрол тааруухан нөхдүүд байдаг шүү. Боловсрох тал дээрээ анхаар!!!
Зочин 2018-09-01 122.201.21.54
Та нар болиоч ээ. Ичиж үхээсэй
Зочин 2018-09-01 66.181.189.34
Багш нар өөрсдөө боловсрох хэрэгтэй шүү Та нарын чанаргүй бүтээгдэхүүн нийгэмд гай болж буйг мэддэг болов уу