Сургууль, цэцэрлэгийн орчинд замын хөдөлгөөний  зохицуулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.01-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн орчинд замын хөдөлгөөний  зохицуулалт хийнэ

Сургууль, цэцэрлэгийн орчинд замын хөдөлгөөний  зохицуулалт хийнэ

Хичэээллийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны үеэр  сургууль, цэцэрлэг тус бүр дээр 1-2 цагдаагийн алба хаагчид ерөнхий боловсролын сургуулийн /ЕБС/ орчимд замын хөдөлгөөний зохицуулалт хийх аж.

Нийслэлийн хэмжээнд 320 гаруй алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ийн орчинд зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Зарим замуудын засварын ажил хийгдэж  байгаа учир жолоочид цагаа зөв төлөвлөж замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Тухайлбал, Олимпын гудамж, ТЭЦ3-наас Яармагийн зам, Цайз захаас хойшоо нэг км авто зам засвартай, хаалттай байгаа юм.

Э.БУРАМ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж