Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж байна.  Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүд, Улаанбаатар их сургуулийн оюутнууд болон дүүргийн Улаан загалмайн хорооны сайн дурын хүүхдүүд хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг дахин зохион байгууллаа.

Тухайлбал ‘’Сандэй’’ худалдааны төвийн албан хаагчид болон Улаанбаатар их сургуулийн оюутнууд хамтран дүүргийн 25 дугаар хороо Намьяанжүгийн гудамж УБИС-ийн явганы гарц орчмоор замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд замын хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсан сэрэмжлүүлэх самбарыг үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Харин Чулуун овоон дахь ‘’Номин’’ салбарын ажилчид дүүргийн 13 хороо Чулуун овоо, Баянзүрхийн товчоо чиглэлд замын хөдөлгөөнд оролцож буй зорчигчдод анхааруулга хүргэж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж