Нисэх онгоц тээгч аварга том хөлөг онгоцны туршилт амжилттай болсныг БНХАУ-ын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч пүрэв гариг /2018.08.30/-т хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
2013-2017 оны хооронд Далянь хотод үйлдвэрлэсэн энэхүү хөлөг онгоцны урт нь 315 метр, өргөн нь 75 метр, жин 70 мянган тонн ба түүн дээр 36 ширхэг “Зянь-15” сөнөөгч нисэх онгоц байрлуулах боломжтой ажээ. Ийнхүү Хятадын тэнгисийн цэрэг дотооддоо үйлдвэрлэсэн онцгой нэгэн техникээр тэнгисийн цэргийнхээ баазад бэлэг барьсан байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ