П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?

П.Орхон Азийн наадмын алтан медалиа хураалгах уу?

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон  алтан медалийн эзэн болсон. Гэвч түүний алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл тараад байна. Учир нь түүний допингийн шинжилгээнээс допинг илэрчээ.

Түүний допингийн А, Б сорьцоос сэргээш илэрсэн гэх мэдээлэл байна. Тиймээс түүний Азийн наадмын алтан медалийг нь хурааж магадгүй болжээ.

Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоо болон бусад албанхынаас тодруулах гэсэн боломж тодорхой хариу өгсөнгүй.  Гэхдээ П.Орхоны хувьд допингийн шинжилгээг үгүйсгэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

П.Орхон нь Аваргуудын академийн бөх бөгөөд энэ жил 25 настай. Тэрбээр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга тамирчин юм. Хэрэвзээ энэ мэдээлэл үнэн бол П.Орхон 2020 оны олимпод барилдах эрхгүй болно гэсэн үг. Учир нь допинг илэрсэн тохиолдолд тухайн тамирчны гурван жил тэмцээн наадамд оролцох эрхийг нь хасдаг юм байна.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж