ЮнионПэй картын урамшуулал дахин эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

ЮнионПэй картын урамшуулал дахин эхэллээ

ХААН Банкнаас ЮнионПэй карт эзэмшигчиддээ зориулан ЮнионПэй картын урамшууллыг дахин эхлүүллээ. Харилцагч та 2018.09.01-2018.09.30-ны өдрийн хооронд ХААН Банкны бүх төрлийн ЮнионПэй картаа олон улсад дурын карт уншигч ПОС төхөөрөмж дээр уншуулан, худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай.*

Таны 2018.09.01-2018.09.30-ны өдрийн хооронд олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт 2018.10.05-ны өдрийн дотор таны ХААН Банкны дансанд автоматаар орно. Мөн харилцагч та БНХАУ-ыг зорих гэж байгаа бол 2018 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Бээжин, Гуандун, Шанхай, Шэньжэнь хотын худалдаа, үйлчилгээний төвүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Хөнгөлөлттэй байгууллагын жагсаалттай энд дарж танилцана уу.

ХААН Банкны ЮнионПэй картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

*Буцаан олголтын урамшуулал нь худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан 100-250,000 хүртэлх төгрөг байна. (Нэг удаагийн буцаан олголтын дээд хэмжээ 250,000 төгрөг).

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж