Үндэсний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Говь” ХК нь Монгол улсын засгийн газраас боловсруулсан Ноолуур хөтөлбөрийн хүрээнд, экспортын нэмэгдүүлэх, ажиллах хүч дотооддоо бэлтгэх нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн суманд хэрэгжүүлэхээр хоёр төсөл эхлүүлээд байна.
- Улаанбаатар хотод эхлүүлсэн төсөл нь нийт 7,166м2 талбай бүхий оёмол болон сүлжмэлийн үйлдвэрийн өргөтгөл давхар барилга юм.
Ашиглалтад орох хугацаа: 2018 оны 12-р сарын 1
- Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах анхан шатны боловсруулах үйлдвэр нь 14,000м2 талбай бүхий ноолуурыг ангилах, угаах, самнах дамжлагуудтай цогцолбор үйлдвэр байна.
Ашиглалтад орох хугацаа: 2019 оны 4-р сарын 1
Төслийн үр дүнд 470 гаруй ажлын байр шинээр бий болж, орон нутаг, улс орны эдийн засаг болон экспортыг дэмжих онцгой ач холбогдолтой бүтээн байгуулалт болно гэдэгт итгэж байна.