Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.