ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ жил гурван удаа уулзах боломжтой талаар Кремлийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Известяа сонинд ярьжээ.
Сингапур, Франц болон Аргентин улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн хажуугаар их гүрний лидерүүд уулзах боломжтой болохыг дурдсан бөгөөд ОХУ-ын эрх баригчид АНУ-тай уулзалт хэлэлцээр хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
2018 оны долдугаар сарын 16-ны өдөр Финланд улсын нийслэл Хелсинки хотноо Путин, Трамп нар уулзсан агаад дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар нарийн хэлэлцээгүй боловч хамтын харилцаагаа сайжруулахын тулд тодорхой арга хэмжээ авах талаар санал бодлоо солилцсон. Уулзалтын дараагаар Путин, Трамп нар дахин уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Гэвч Их Британид болсон новичок химийн бодисоос болж АНУ ОХУ-д хориг тавьсан буй.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ