Өмнөд Солонгос агаарын шугамтай болно

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос агаарын шугамтай болно

Өмнөд Солонгос агаарын шугамтай болно

Өмнөд Солонгос ОХУ-г холбосон агаарын харилцаа холбооны шугамыг бий болгоно гэж Өмнөд Солонгосын  Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын дэд сайд Су Чо Сук, ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Александ Фоминтой энэ сарын 28-нд Москвад уулзах үеэрээ ийм гэрээ хийсэн байна. Мөн стратегийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд Батлан хамгаалахын дэд сайд нарын төвшинд хэлэлцээр хийхээр тохиролцжээ. Холбооны шинэ шугамыг бий болгосноор Өмнөд Солонгосын агаарын хилд ОХУ-ын хоёр онгоц нэвтэрснийг Сөүлийн зүгээс эсэргүүцсэн шиг үйл явдал болохоос урьдчилан сэргийлэх юм байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж