Баруун аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үүлэрхэг. Үдээс өмнө ихэнх нутгаар, үдээс хойшдоо нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, Алтайн уулсаар үе үе 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Монгол Алтай, Хангай, Хан Хөхий уулархаг нутаг, Хүрэн бэлчирээр шөнөдөө 1-6 градус өдөртөө 10-15 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 14-19 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үүлэрхэг. Үдээс өмнө Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар, үдээс хойшдоо Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө өмнөөс 4-9м/с, үдээс хойш баруун хойноос 7-12м/с. Агаарын температур Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үдээс өмнө солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Үдээс хойшдоо үүлэрхэг. Зарим нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө өмнөөс, үдээс хойш баруун хойноос 5-10м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутаг: 9 дүгээр сарын 1-нд үүлэрхэг. Үдээс өмнө Дундговийн баруун, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр, үдээс хойшдоо нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи үдээс өмнө баруун өмнөөс 4-9м/с, үдээс хойш баруун хойноос зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчимд: 9 дүгээр сарын 1-ний өдрийн 09-14 цагийн хооронд: Солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи өмнөөс 3-8 м/с. Агаарын температур 14-16 градус дулаан байна. 14-19 цагийн хооронд: Үүлшинэ, бороо орно. Салхи баруунаас 6-11м/с. Агаарын температур 17-19 градус, оройдоо сэрүүснэ.
Эх сурвалж: УС ЦАГ УУРЫН ХҮРЭЭЛЭН
Холбоотой мэдээ