Багш нар ажил хаяхгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Багш нар ажил хаяхгүй

Багш нар ажил хаяхгүй

Засгийн газар эмч, багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн ч багш нар есдүгээр сарын 1-нд орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр /2018.08.31/  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзаж зөвшилцлөө. Уулзалтын үеэр Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьжээ. Үүнд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэрэг шаардлага багтаж байна.

Зөвшилцлийн дүнд ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж,  асуудлыг ээлж дараатай авч үзэхээр боллоо.

Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа “Мөнгөн урамшуулал болгон олгох 300 мянган төгрөг төсөвт сууж, ирэх сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно. Засгийн газраас та бүхний тавьсан асуудлыг шийдээд, нэг удаагийн урамшуулал биш харин үндсэн цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Цалинг есдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэх шаардлагын хариуг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд 8-12.3 хувь нэмэх шийдвэрт хүрснийг мэдэж байгаа. Харин ирэх оноос 50 хувиар нэмэх асуудлыг сайд дангаар шийдэх асуудал биш. Эдийн засгийн хувьд шууд ийм хэмжээгээр нэмэх боломжгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд, ирэх он жилүүдэд үе шаттайгаар нэмж явах нь илүү оновчтой” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж