120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ | News.MN

120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ

Улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, сургууль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын зам орчны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийж, замтай ойр байрлах сургууль, хүүхэд ихээр зорчдог гудамж, замуудад осол, хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарууд байршууллаа.

Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө өөрсдийн санаачилга, хөрөнгөөр Чингисийн өргөн чөлөө буюу 120-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замд 10 цэгт, нийт 16 ширхэг сэрэмжлүүлэх самбартай болов.

Эцэг, эх, жолооч та бүхэн Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд оролцож, тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлээрэй гэж Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж