Алан хядагч бүлэглэлийнхнийг Гуантанамо шоронд хорино

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Алан хядагч бүлэглэлийнхнийг Гуантанамо шоронд хорино

Алан хядагч бүлэглэлийнхнийг Гуантанамо шоронд хорино

Ерөнхийлөгч Дональд Трамп Исламын алан хядагч бүлэглэлийн заримыг  Куба улсад байдаг Гуантанамо цэргийн шорон руу илгээхээр төлөвлөж байна гэж АНУ-ын хэвлэлд бичжээ. Мөн Трампын Засгийн газраас бусад оронд энэ бүлэглэлийн олзлогдсон өөр гишүүдийг  хүлээж авахыг уриалсан хүсэлт гаргасан байна. Гэвч тэд хүсэлтээс нь татгалзсан учраас олзлогдогсдыг Иракт байдаг шорон руу илгээнэ гэж үзэж байгаагаа “NBC” телевиз мэдээлэв. Мөн Ираны аюулгүй байдлын албаныхан олзлогдогсдыг хяналтдаа байлгаж байгаа. Гэхдээ АНУ тэдэнд ял ногдуулах эрхтэй гэж онцолжээ. АНУ-ын Төрийн департаментаас “NBC” телевиз сувагт мэдэгдсэнээр эдгээр олзлогсдыг албан ёсоор шилжүүлэх тухай нотолж чадахгүй. Гэхдээ бүх орны Засгийн газрууд иргэдийнхээ өмнөөс хариуцлагыг нь хүлээх, хийсэн хэргийнх нь төлөө тэдэнд шийтгэх ногдуулах боломжтой ёстой гэжээ.  Харин өнгөрсөн жил АНУ-ын Засгийн газраас Сирийн ардчилсан хүчнийхэн Исламын алан хядах бүлэглэлийн  гишүүн иргэдийг нь баривчлан, хорьж байгаа тухай мэдээлсэн захиаг зарим орнууд руу илгээжээ. Гэвч энэ захианд нь ямар ч орон хариу өгөхгүй байсан ч энэ онд Македон болон Ливан зэрэг орон иргэдээ татаж авсан байна. Сонинд бичсэнээр Македон улсын иргэн Исламын алан хядах бүлэглэлийн дайчид нь албани иргэд юм байна.  Мөн тэд  Македон болон Сербийн Косово мужид эдгээр орны Засгийн газрын эсрэг байлдаж байжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж