БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний цагийг багасгаагүй | News.MN

БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний цагийг багасгаагүй

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний цагийг багасгаагүй

-Монгол хэл, уран зохион, монгол бичгийн хичээлийн цаг багцаар 105 цаг байсныг задалж 35 цаг болгосон. Учир нь хичээл багцаар байхаар монгол бичгийн хичээл орхигдоод байна гэж Монгол хэлний зөвлөл, эрдэмтэд үзсэн-

БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний  цагийг багасгаагүй

Уран зохиол, монгол хэл, монгол бичгийн хичээлийн цаг 105-35 болсон гэх мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийг хэдэн цагаар орох вэ?

-Сошиал орчинд монгол хэлний хичээлийн цаг багссан байна гэсэн шуум тархаж байна. Албан ёсоор хэлэхэд, энэ нь ташаа мэдээлэл. Өмнөх жилүүдийн сургалтын төлөвлөгөөнд монгол хэл, бичгийн хичээл 70 цаг, монгол хэл, уран зохиолын хичээл 35 цаг гээд нийт 105 цагийн хичээлийг багцалсан байсныг задалж тус бүрд нь 35 цаг ордог болгож байгаа юм.

Учир нь, хичээлийг багц хэлбэрээр орохоор монгол бичгийн хичээл орхигдож байна гэж Монгол хэлний зөвлөл, эрдэмтэд үзсэн. Гэтэл Монгол хэлний тухай хуульд 2025 онд монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгохоор заасан байдаг. Хуулийн бэлтгэл ажлыг хангах үүднээс монгол бичгийн цагийг 35 цаг байхаар тогтоож байгаа юм. Түүнээс биш 105 цаг байсан хичээлийг 35 цаг болгоогүй. Түүнчлэн ахлах ангийн хөтөлбөр дээр монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн цагийг тус бүр 35 болгосноос гадна заавал судлах цаг гаргаж, монгол хэл бичгийн хичээлийг оруулж байгаа.

-Сүүлийн жилд уран зохиолын хичээлийн цаг багассан байсан гэдэг нь үнэн үү?

-Уран зохиолын хичээлийн цагийг бусад хичээлтэй багцалсан байсан байсан. Үүнийг салгаж, 35 цаг болгож байгаа юм. Ингэснээр хичээлийн агуулгын зөрүү зэрэг ямар нэгэн алдаа гарахгүй.

-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын хичээл үзсэнээр сурагчид ямар чадвар эзэмших вэ?

-Эх хэлээрээ чөлөөтэй ярьдаг, алдаагүй, зөв бичдэг болох ёстой.

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

T 2018-08-31 66.181.161.33

Hudalch ork

Avatar

Зочин 2018-08-31 66.181.161.38

Ahlah angiin mongol bichgiig hassan baij hudlaa yarij bna.

Avatar

Тэнэг евген 2018-08-31 103.26.195.139

Терийн албанд ороход монгол хэл бичгийн шалгалт авах хэрэгтэй

Avatar

Uhgfv 2018-08-31 66.181.161.78

Unen uu?

Avatar

Зочин 2018-08-31 73.231.128.120

Энэ харваас дүнхүү нөхөр. Номинчимэдийн шинжээд байгаа нь үнэн. Ийм амьтан боловсрол ярихгүй ээ хө.

Avatar

ЗОЧИН 2018-08-31 66.181.181.73

ЦОГЗОЛМААГИЙН ЦООРХОЙ ОЙМС

Avatar

ЗОЧИН 2018-08-31 66.181.181.73

ЭНЭ НЯМОЧИР ДЕБИЛЬ ӨӨРӨӨ АЛДААТАЙ БИЧНЭ ГЭЖ ТАМТАГГҮЙ

Avatar

zochin 2018-08-31 202.9.40.242

хурган дарганцар ямар боловсролтой хүн бэ ингэхэд

Avatar

энэ яам нэг л бишээ 2018-08-31 202.9.40.242

МАШ ХЯМДХАН ХАРИУЛТ БАЙЛАА ГЭЖ

Avatar

Зочин 2018-08-31 103.26.194.55

боловсролын асуудлаар энэ чухал хүн ямар товч яриа вэ анхаарал хандуулах хэлж ярих олон л асуудал баймаар сэтгүүлч чадваргүй байв уу, шинэ дарга туршлагагүй байна уу

Avatar

ЭНЭ БОЛ ОНВЧТОЙ ХАРИУЛТ БИШ ДАРГА ГУАЙ 2018-08-31 202.9.40.153

Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын хичээл үзсэнээр сурагчид ямар чадвар эзэмших вэ?

-Эх хэлээрээ чөлөөтэй ярьдаг, алдаагүй, зөв бичдэг болох ёстой.

Avatar

БСШУС-ын Яам бүтэхгүй ээ 2018-08-31 202.9.40.153

Дээд боловсрол хариуцсан газрын дарга нь МҮТВ-р нэг ч оновчтой хариулт хэлж чадахгүй бсан. Нэхмэлчин мэргэжилтэй гнэ Яанадаа Монголын үр сад. Ядаж суурь шинжлэх ухаанд мэргэшсэн, суурь шинжлэх ухааны нэгээр цол хамгаалсан эрдэмтэн байж болдоггүй юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж