БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний цагийг багасгаагүй

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний цагийг багасгаагүй

-Монгол хэл, уран зохион, монгол бичгийн хичээлийн цаг багцаар 105 цаг байсныг задалж 35 цаг болгосон. Учир нь хичээл багцаар байхаар монгол бичгийн хичээл орхигдоод байна гэж Монгол хэлний зөвлөл, эрдэмтэд үзсэн-

БСШУСЯ: Уран зохиол, монгол хэлний  цагийг багасгаагүй

Уран зохиол, монгол хэл, монгол бичгийн хичээлийн цаг 105-35 болсон гэх мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийг хэдэн цагаар орох вэ?

-Сошиал орчинд монгол хэлний хичээлийн цаг багссан байна гэсэн шуум тархаж байна. Албан ёсоор хэлэхэд, энэ нь ташаа мэдээлэл. Өмнөх жилүүдийн сургалтын төлөвлөгөөнд монгол хэл, бичгийн хичээл 70 цаг, монгол хэл, уран зохиолын хичээл 35 цаг гээд нийт 105 цагийн хичээлийг багцалсан байсныг задалж тус бүрд нь 35 цаг ордог болгож байгаа юм.

Учир нь, хичээлийг багц хэлбэрээр орохоор монгол бичгийн хичээл орхигдож байна гэж Монгол хэлний зөвлөл, эрдэмтэд үзсэн. Гэтэл Монгол хэлний тухай хуульд 2025 онд монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болгохоор заасан байдаг. Хуулийн бэлтгэл ажлыг хангах үүднээс монгол бичгийн цагийг 35 цаг байхаар тогтоож байгаа юм. Түүнээс биш 105 цаг байсан хичээлийг 35 цаг болгоогүй. Түүнчлэн ахлах ангийн хөтөлбөр дээр монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн цагийг тус бүр 35 болгосноос гадна заавал судлах цаг гаргаж, монгол хэл бичгийн хичээлийг оруулж байгаа.

-Сүүлийн жилд уран зохиолын хичээлийн цаг багассан байсан гэдэг нь үнэн үү?

-Уран зохиолын хичээлийн цагийг бусад хичээлтэй багцалсан байсан байсан. Үүнийг салгаж, 35 цаг болгож байгаа юм. Ингэснээр хичээлийн агуулгын зөрүү зэрэг ямар нэгэн алдаа гарахгүй.

-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, уран зохиолын хичээл үзсэнээр сурагчид ямар чадвар эзэмших вэ?

-Эх хэлээрээ чөлөөтэй ярьдаг, алдаагүй, зөв бичдэг болох ёстой.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж