Алга болсон хүүгийн цогцсыг хөрш айлынхан нь олжээ | News.MN

Алга болсон хүүгийн цогцсыг хөрш айлынхан нь олжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүгийн цогцсыг хөрш айлынхан нь олжээ

Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй  алга болсон хэрэг гарч байсан. Охин зургадугаар сарын 8-ны өдөр алга болсон бол түүний цогцсыг 24 хоногийн дараа буюу  долдугаар сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас олсон байдаг. Тэгвэл хүүгийн цогцсыг өчигдөр /2018.08.30/  хөрш айлын хүмүүс нь гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу Хатуу голын уснаас олжээ.

Тэд хоёулаа хөдөөгийн  малчин айлын хүүхдүүд байсан юм. Хүүгийн хувьд  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур гэх газар сумын төвөөс 60 гаруй км зайд орших гэрийнхээ гаднаас зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт сураггүй алга болсон гэдэг.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардан зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.Үүнээс болж зарим хүмүүс хүүхдийг гол усанд осолдсон эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлээд байсан юм.

Э.БУРАМ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-31 202.70.34.244

Арай л дэндүү муу хайсан байна. 2 настай хүүхдийн хааш хаашаагаа явах км тооцоолох ёстой л баймаар юм.

Avatar

Зочин 2018-08-31 66.181.164.60

s** oilgoj unshih gej. haygiig n, on sariig n tus tusad n oilgomjtoi bichij bolohgui yu ahin dahin unshlaashd

Avatar

Зочин 2018-08-31 202.21.106.160

Батлан хамгаалахын ангиудыг цаг алдахгүй хүч нэмж хайлгах байсан юм. Хаяаныхаа бургасыг самнаж чадахгүй байна гэдэг бол манай онцгойгийнхон муу ажиллаж байгаагийн шинж

Avatar

Зочин 2018-08-31 202.179.24.235

Хм.. муу хайж байна. Бусад газар бол сайн дурынхан нийлээд мянга гаруй хүн 100 км радиус эгнээгээр өдөр шөнөгүй нойр хоолгүй самнадаг.

Avatar

Зочин 2018-08-31 66.181.185.127

ГУРВАН САРЫН ДАРАА ГУРАВХАН КМ н ГАЗАРААС ОЛЛОО ГЭНЭ ЭЭ . ХОРЬ ХОНОГ ЮУ ХАЙСАН БАЙХ УУ ?

Avatar

Зочин 2018-08-31 202.21.106.168

MALDAA YAVAAD OGSON UM BAILGUI DEE. AMIDRALIIN HEV MAYAG HOTIINHONOOS ONDOO

Avatar

Huduuuniiiiii yanhaaaaaaaaan chi 2018-08-31 122.201.22.13

Huduuuniiiiii yanhaaaaaaaaan chi

Avatar

Зочин 2018-08-31 202.21.101.226

2 настай хүүхэд харж ханддаггүй юмуу дүүрчихсэн юм

Avatar

Zochin 2018-08-31 103.229.121.223

Harin tiin,etseg ehed ni hariutslaga tootsoh heregtei

Avatar

Зочин 2018-08-31 202.55.191.130

manai eej bol huuhdiig shuud ornii holnoos uychdiin. nogooh ni uilahdaa uilna, toglohdoo toglono, oroi l eej aav ni irj avtal uyatai baidag. teglee geed muudsan yum baidaggui. bi ch ter uyatai l bj bgad suuldee tom bolood bn da

Avatar

zochin 2018-08-31 64.119.16.249

ZAMIIN UUDED ALGA BOLSON SERJ MYAFAGIIG GERIINHER UUDEND N HULGAILAAD OIROLTSOOH HOT RUU AVCH YAVSAN SANAHDAH YUM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж