Алга болсон хүүгийн цогцсыг хөрш айлынхан нь олжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Алга болсон хүүгийн цогцсыг хөрш айлынхан нь олжээ

Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй  алга болсон хэрэг гарч байсан. Охин зургадугаар сарын 8-ны өдөр алга болсон бол түүний цогцсыг 24 хоногийн дараа буюу  долдугаар сарын 1-ний өдөр Сэргэлэн сумын хоёрдугаар багийн “Яхь нуур” гэх газрын дэрсэн дундаас олсон байдаг. Тэгвэл хүүгийн цогцсыг өчигдөр /2018.08.30/  хөрш айлын хүмүүс нь гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу Хатуу голын уснаас олжээ.

Тэд хоёулаа хөдөөгийн  малчин айлын хүүхдүүд байсан юм. Хүүгийн хувьд  Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур гэх газар сумын төвөөс 60 гаруй км зайд орших гэрийнхээ гаднаас зургадугаар сарын 6-ны өдөр 19:00 цагт сураггүй алга болсон гэдэг.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардан зургадугаар сарын 20-ны өдрөөс эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.Үүнээс болж зарим хүмүүс хүүхдийг гол усанд осолдсон эсвэл тас шувуу шүүрсэн байж болзошгүй гэсэн таамгийг тухайн үед дэвшүүлээд байсан юм.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж