Эрүүл мэндийн хичээл зургаан сэдвээр орно

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн хичээл зургаан сэдвээр орно

Эрүүл мэндийн хичээл зургаан сэдвээр орно

Ерөнхий боловсролын сургуулиудад 2014 оноос эхлэн эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаад байсан бол энэ жилээс эхлэн тус хичээлийг хуваарийн дагуу оруулахаар болсон. Дараах зургаан сэдвээр орох юм байна. Тодруулбал,

  • Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр  дараах чиглэлээр сурагчдад хичээл орохоор хөтөлбөрт тусгагджээ.
  • Хувийн болон орчны эрүүл мэнд,
  • Хооллолт, хөдөлгөөн
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Хорт зуршил
  • Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Жендэрт суурилсан хүчирхийлэл

Түүнээс гадна Эрүүл мэндийн яамны зүгээс уламжлалт анагаах ухаан сэдвийг ахлах ангид орохоор нэмж оруулж өгсөн байна. Учир нь Монголчууд эрт дээр үеэс уламжлалт анагаах ухааны дагуу эмчилгээ хийж, энэ нь их үр дүнтэй байж ирсэн гэж үзжээ. Тухайлбал, өвлийн улиралд чацаргана, аарц хэрэглэвэл ханиад томуу хүрэхгүй байж, биеийн дархлаа сайжирдаг. Тиймээс орчин үеийн хүүхдүүдийн тэр бүр мэдэхгүй энэхүү хичээлийг нэмж оруулахаар болсон тусгажээ. Өмнө нь биологи, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн 2700 багш нарыг сургалтад хамруулсан бөгөөд есдүгээр сарын 1-ээс хичээлээ зааж эхлэх юм байна.

Ш.ОЧ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж