“Жайка”-гаас зөөврийн компьютер хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

“Жайка”-гаас зөөврийн компьютер хүлээлгэн өглөө

“Жайка”-гаас зөөврийн компьютер хүлээлгэн өглөө

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд ашиглагдаж байсан зөөврийн хоёр компьютерийг холбогдох программын хамт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа Иргэний нисэхийн ерөнхий газарт боллоо.

Шинэ нисэх буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн агаарын навигацийн бэлтгэл ажилд зөвлөх багын ахлагчаар ажилласан Хасэбэ Юкио, хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн зохицуулагч Такамура Мицуо нар нисэхийн салбарын цаашдын ажилд амжилт хүсээд Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомд компьютерүүдийг гардуулсан юм. Тус ажиллагаанд Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр нар мөн оролцлоо.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж