ЗЦА: Автобус онхолдож, таван хүн гэмтсэн

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

ЗЦА: Автобус онхолдож, таван хүн гэмтсэн

ЗЦА: Автобус онхолдож, таван хүн гэмтсэн

Хичээлийн шинэ жил эхэлж хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих хөл хөдөлгөөн ихсэж буй. Үүнийгээ дагаад орон нутагт авто ослууд гарах болсон.   Хөдөө орон нутгийн замд болгоомжтой, жолооч нар хурдаа тохируулж, нойр, хоолтой явахыг Замын цагдаагийн албанаас үргэлж сануулдаг. Харамсалтай нь, орон нутгийн замд гарах ослын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг тэд онцолдог.

Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас  Улаанбаатар хот руу зорчиж явсан автобус өнөөдөр /2018.08.31/ өглөөний 07:00 цагт Төв  аймгийн нутагт  осолджээ. Автобусанд  нийт 42  зорчигч явж байсан аж.  Автобус замын хажуу руу онхолдсон бөгөөд ослын улмаас таван хүн гэмтжээ. Золоор нас барсан болон хүнд бэртсэн хүн байхгүй хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.  Ослын дараа бүх зорчигчдыг нэмэлт автобус гаргаж, Нийслэлийн гэмтэл, согог  судлалын үндэсний төвд /ГССҮТ/ хүргэсэн байна. Осол гарсан шалтгааныг жолоочоос тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр тогтоох бөгөөд  эхний байдлаар зүйрмэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн зөрчил илрээгүй байна. Ямар шалтгаанаар замын хажуу руу онхолдсоныг тогтоохоор Замын цагдаагийн албаныхан ажиллаж байна.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж