Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье | News.MN

Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье

Тэрслүү үг: Төрлийн албыг цөөлье

Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийв. Ээлжит гэх тодотголтой, дуулиан, шуугианаар дүүрэн уг мэдээлэлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан тушаалаа урвуулан ашиглаж хүүгийнхээ найзыг ажилд авсан тухай дурдаад авлаа. Төд удалгүй, Д.Сарангэрэл сайд тайлбар хийж, "Миний найзын хүү биш ээ" гээд шударга сайн ажилладаг залуусыг хүүгийнхээ найз байсан ч дэмжихээ ч илэрхийлж. Шударга сайн хэнийг ч үү, хүүгийнхээ найзыг уу. АТГ-аас сайдын тайлбарт хариу хэлээгүй л байна. Хэрэв Д.Сарангэрэл сайд албан тушаалаа урвуулж, төрийн албаны шалгуураар биш найз нөхдийн журмаар хэн нэгнийг ажилд авсан бол энэ нь түүнтэй хариуцлага ярих шалтгаан мөн. Харин сайдын хэлснээр АТГ хэн нэгнийг гүтгэсэн бол уучлалт гуйх хэрэгтэй.

Үнэндээ хэний хүүгийн найз, хэн даргын эхнэр, хэн гишүүний хамаатан, хэн сайдын дүү төрийн аль яам, тамгын газар агентлагт орох нь Монголын төрийн албанд хэвийн үзэгдэл болсон л доо. Төрийн албаны зөвлөл бол ерөнхийдөө бэлгэ тэмдэг төдий л газар болж хувирсан нь худлаа биш.

Төрийн алба төрлийн боллоо гэж хамгийн их ярьдаг хэлдэг хүмүүс нь улстөрчид өөрсдөө. Харамсалтай нь, наана төрийн алба ярьсан хүмүүс цаанаа төрөл садны хэлхээгээ яаж ажилд оруулж, яаж баяжуулах тухай л яриа өрнүүлдэг нь шүүхээр батлагдаагүй ч амьдрал дээр бол хэдийнэ нотлогдчихсон үзэгдэл. Ядаж байхад, хэн сайдын ах дүү хамаатан садан, хэн гишүүний найз нөхөд, төрөл төрөгсөдөөр дүүрсэн төрийн алба нь хүнд суртал ихтэйг яана. Төрийн албанд орохоороо машин нь ч, яриа нь ч "томордог" нь мөн л бичигдээгүй хууль. Татвар, нийгмийн халамж, гааль, цэрэг, цагдаагийнхантай бүр яриад ч яахав. Төрөхөөсөө л төрийн албанд гээд данслагдчихсан юм шиг хүмүүс байна аа байна.

Монголын төр бол бүр цус ойртчихсон. Дээр нь архидана, зодолдоно, бүр нэгийнхээ аминд хүрнэ. Албан тушаалын дон хэрүүл талцал, чиний миний хүн гэх яриа зөвхөн төрлийн албаныхнаас л сонсогддог. Тэгээд бас цалингаа үргэлж голоостой.

Засгийн газраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, 188 мянган төрийн албан хаагчийн цалинг 8-30 хувиар нэмэхээр болжээ. Нэг хүн дээр нэмэгдэл нь төдийлөн мэдэгдэхгүй юм шиг боловч нийт төрийн албан хаагчдын тоог, нэмж байгаа хувиар нь үржүүлбэл, татвар төлөгчдийн цуглуулсан мөнгөнөөс чамгүй ихийг тэдний цалингийн нэмэгдэлд олгоно гэсэн үг.

Тиймээс төрийн албаны цалин өсгөе гэвэл өөр гарц, өөр боломж байна. Тэр нь юу вэ гэж үү. Цомхотгол. Төрд ажиллаж байгаа 188 мянган хүний 110 мянга  нь цэрэг, цагдаа, багш, эмч нар гэвэл үлдсэн нь дан оффисийн ажилтнууд. Нэг хүний ажлыг гурав дөрвөөрөө хувааж хийгээд цалингаа чамлаад байгаа тэдний гуравны нэгийг халчихвал төсөв ч хөнгөрөөд ирнэ, төрийн алба ч чамбайрна.

Нэг яамны сайд гэхэд л хоёр гурван зөвлөх, хоёр гурван туслах ажиллуулах жишээний. Сайдын туслах, гишүүний туслах гэх мэтээр төсвийн мөнгөнөөс ах дүүгээ цалинжуулахын тулд бүр төслийн ажилтан нэрээр цалинжуулна.

Төрийн албыг мэргэших бүү хэл мэргэжлийн байхаа ч больсон шүү дээ. Бүр том жишээ гэвэл Үндсэн хуулийн цэц байна. Эцэг хуулийг манах ёстой энэ байгууллага улстөрчдийн гар хөлөөр дүүрээд удаж байгаа. Хамгийн багадаа гэхэд Төрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар гэхэд л хуульд заасан 15 жил төрд ажиллана гэсэн шалгуурыг хангаж байгаа нь тун цөөн.  Аргагүй ч биз, дөрвөн жилийн циклтэй сонгуулийн амьдралаараа амьдардаг Монголын хувьд төрийн алба гэж үнэндээ байхаа больсон. Төрлийн алба нь харин 188 мянган хүнтэй гэсэн үг.

Хэрэвзээ Монгол Улс жинхэнээсээ төрийн албатай болмоор байвал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, эрх баригчдын ах дүү хамаатан саднаар дүүрдэг төрлийн албыг 50 хувиар цомхотгочих. Ингэж чадвал төрийн алба цэгцэрч, төрийн албаныхны цалин нэмэгдэнэ. Түүнээс  төрлийн албаны цалин  найман хувиар нэмэхэд ч төсвийн мөнгө хайран байна.

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-31 43.228.129.131

Ялангуяа увс гаралтай нөхдүүд бол төрийн албанд дүүрчихсэн ш дээ. Шүүх, хуулийн байгууллагууд тэр чигээрээ увсынхан.

Avatar

Эдийн засагч 2018-08-31 43.242.243.79

Намууд төрийн албыг цомхотгох ямарч сонирхолгүй. Ингэх нь намуудад ашиггүй. Улс орны эрх ашгаа намынхаас дээгүүр тавьдаг нам манайд байхгүй. Үнэндээ бол төрийн захиргаа, ялангуяа төрийн тусгай албаныхныг 2 дахин багасгах бүрэн боломжтой.

Avatar

зочин 2018-08-31 66.181.165.36

Улс төрчид нь шоудаад цалин нэмлээ гэнэ, дагаад наймаачид нь үнээ нэмнэ. Хүний цалинг нууцалж зөвхөн тэр хүн нь мэддэг байх хэрэгтэй. Ингэвэл хамт олон бие биеэнээ хардахгүй, олон нийт ч цалин ярьж хямрахгүй, Үйлдвэрчний эвлэл нь худлаа шоудахгүй.

Avatar

Зочин 2018-08-31 43.242.243.79

Эдийн засгийн хууль гэж нэг бичигдээгүй хууль байдаг юм. Намууд, том дарга нар юу бодох юу хийхээс үл хамаараад үйлчилж байдаг хууль. Буруу хийвэл шийтгэдэг, зөв хийвэл шагнадаг зүй тогтолтой. Манайд үүнийг мэддэг дарга даанч байхгүй.

Avatar

зочин 2018-08-31 66.181.165.36

Яг үнэн, цалин хангамж нь сайжрахтай хамт бүтээмж нэмэгдэнэ. Мөн төрийн албан хаагчдын цалинг нийтэд ил тод зарламааргүй байна. Яг ижил ажил хийж байлаа ч гэсэн, мэдлэг ур чадвараараа бие биеэс ялгаатай цалин авч болно шүү дээ.

Avatar

зочин 2018-08-31 66.181.180.211

Төрийн албаны 6-8 хүний ажлыг хувийн нэвшилд нэг л хүн хийдэг шүү дээ ?

Avatar

зочин 2018-08-31 66.181.180.211

Төрийн албаны 6-8 хүний хийх ажлыг хувийн хэвшилд нэг л хүн хийдэг шүү дээ ?

Avatar

зочин 2018-08-31 66.181.180.211

Цэрэг, цагдааг ч боломжоороо цөөлөх хэрэгтэй, Учир нь : Хичнээн олон хүн захирна төдий чинэээ "Том дарга" болж албан тушаалын цолны зэрэглэл, цалин нь өсдгийг жирийн иргэд анзаарч мэддэггүй. Хуурамч "Цагийн байдал" танилцуулж орон тоогоо нэмж, төсвий

Avatar

ннн 2018-08-31 122.201.25.46

Яаж цөөлөх вэ, боломж байна уу.

Avatar

зочин 2018-08-31 66.181.165.36

Төр ямар ажил үүрэг гүйцэтгэх вэ гэдгээ гаргаад, одоо байгаа төрийн байгууллагууд дээр ажлын байрны зураглал хийж ажлын ачаалал, чиг үүргийн давхцал … зэргийг тодорхойлох. Тэгээд хэрэггүй байгууллагуудыг татан буулгах, хэрэггүй орон тоог цөөлөх…

Avatar

Зочин 2018-08-31 202.9.42.130

Төрийн албыг цөөлөх нь маш зөв. Судалгаа гаргаад үзээрэй сүүлийн 10 жилд бараг 2 дахин нэмэгдсэн шүү.

Avatar

Төрийн албан хаагч 2018-08-31 202.9.43.74

За би лав 3-4 хүний ажлыг ганцаараа хийж байна тэгсэн мөртлөө 1 хүний л цалингаа авдаг тэгээд бас болоогүй өглөө яг цагтаа ирнэ харин орой яг цагтаа явж чаддаггүй энэнээс болж гэрт хэрүүл үүсдэг бас илүү цагийн мөнгө урамшуулал юу ч байхгүй

Avatar

Зочин 2018-08-31 43.242.243.125

Unen ug shuu 1 hunii ajliig 5 hun hiij baival toriin alba, neg hun 5 hunii ajil hiij baival huviin hevshil gedeg ug baidag biluu?

Avatar

Зочин 2018-08-31 103.26.193.175

Сайхан огцруулчих л даа. Хариуцлага яриад л байгаа шүү дээ. Хариуцлага тооцоод л байвал Хүрэлсүхийг ард түмэн дэмжээд л байх болно.

Avatar

Зочин 2018-08-31 103.229.122.208

Төрийн албан хаагчийн ажлыг ийм өртгөөр хий гэвэл олон хүн чадахгүй байх даа. Хоногт сумдад бол 18000 төгрөгийн томилолттой ажиллана. Хоол унаа буудал ороод шүү дээ. Хагас бүтэн, орой үдэшгүй ажиллана. Шаардлага хатуу. Цөөн хэдэн улс төрийн албаныхан60тэрбумынхнытансаглалыгбүгдиймгэжойлгожболохгүй

Avatar

зочин 2018-08-31 59.153.115.66

Төрийн албанд нэг хүний хийх ажлыг таван хүн хийж байгаа. Чадвартай хэдийг нь үлдээгээд тав дахин цомхотгох хэрэгтэй. Даан ч намын харъяалалынхан, цүнх баригчдыг шударгаар цомхотгож чадахгүй л дээ.

Avatar

зочин 2018-08-31 59.153.115.66

Төрийн албанд нэг хүний хийх ажлыг таван хүн хийж байгаа. Чадвартай хэдийг нь үлдээгээд тав дахин цомхотгох хэрэгтэй. Даан ч намын харъяалалынхан, цүнх баригчдыг шударгаар цомхотгож чадахгүй л дээ.

Avatar

Zochin 2018-08-31 66.181.187.18

Yalzarsan sh dee yu ch hiih ajilgui hudlaa yarvaisan yumnuud bdag. Tolgoi hooson

Avatar

Toriin alban haagch 2018-08-31 43.228.131.45

Toriin alban haagchdaa ingej heluulj bhaar bugd ajlaasaa garchii. Ene comment bichsen zochid ajlaa uneheer sain hiih um shig bn. Ogloo 8aas oroi 8 ternees ch iluu tsag ajillaj l bna. Bugdiig ni bitgii harluul todorhoi hun bgaa bol teriigee l bich.

Avatar

Зочин 2018-08-31 202.55.188.43

Toriin albiig tsoolj toriin omchiin baiguullaguudiig huvichlah heregtei. Hamag l hund surtal, bolj butehgui zuil bugshilsan baidag

Avatar

irgen 2018-08-31 64.119.16.78

baylag buteedeg, tatvar toldog, ulsaa tejeedeg huviin hevshliin 300.000 hund arai ahadsan too!!!! 100 yamaand 60 uhna ….

Avatar

ТОМИЛОЛТ 2018-08-31 66.181.181.73

ТӨРИЙН АЛБА ЗӨВХӨН ТӨРЛӨӨРӨӨРӨӨ БУС СУМЪЯАБАЗАР МЭТИЙН МУНХАГУУДЫН ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДЛУУДЫГ ЯАНА ГЭХ , САЙД БАС ОРЛОГЧ ДЭД САЙДУУД , ӨӨРИЙГӨӨ ГАДУУР ХЭСЧ ЯВАХАД АЖЛЫГ НЬ АМЖУУЛДАГ САЙДУУД . . – СТ-А НАРЫГ ЦӨМИЙГ НЬ ЮУТАЙ ХЭЭТЭЙ НЬ хөөж явуулбал .

Avatar

зочин 2018-08-31 202.9.40.242

Энэ төр эхнэр нөхөр, хүүхэд, нууц амраг, хамаатан садангаар дүүрсэн, цөм нийлж хуйвалдаж улсын хөрөнгө идсэн хулгайчууд

Avatar

зочин 2018-08-31 202.9.40.242

Энэ төр эхнэр нөхөр, хүүхэд, нууц амраг, хамаатан садангаар дүүрсэн, цөм нийлж хуйвалдаж улсын хөрөнгө идэж завшсан хулгайчууд , Буруу зөвийг бурхан ялгана

Avatar

Зочин 2018-08-31 202.72.245.220

ЖОЛООЧ ЭНТЭР 60 ТЭРБУМЫН МАФИД МӨНГӨӨ ТӨЛСӨН ҮҮ

Avatar

зочин 2018-08-31 103.9.88.162

170 гаруй мянган багш эмч цэрэг цагдаа хил гааль татвар онцгойн алба хаагчид байна гэж сонссон. Эд нарыг яаж цөөлөх вэ,эмнэлэг сургууль барихаа зогсоох уу, цэрэг цагдаагаа цөөлөх үү

Avatar

Муухай 2018-08-31 66.181.164.171

Миний мэдэх төрийн албан хаагчид хамгийн эртдээ л 19 цагт гэртээ харьдаг, амралтын өдрүүдийн аль нэгэнд нь тодорхой хэмжээгээр ажилладаг. Мэдээж сайны хажуугаар саар зүйлс их л байна.

Avatar

Зочин 2018-08-31 103.50.206.62

Цөөлөх нэрээр шударга албан хаагч нар халагдах бий дээ.Энэ далимаар нөгөө цүнх баригч нар нь үлдэж төрийн алба төрлийн болж баталгаажих вий дээ

Avatar

зочин 2018-08-31 202.126.89.50

Хамгийн зөв. Төрийн албыг 2 дахин цөөлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-08-31 202.126.89.50

Хамгийн зөв. Төрийн албыг 2 дахин цөөлөх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж