Краны өндөрлөгөө нурж, амиа алдсан залуу 29 настай байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Краны өндөрлөгөө нурж, амиа алдсан залуу 29 настай байжээ

Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд контейнерт хураалттай байсан кран нурж, доор нь явсан хүн амь эрсэдсэн хэрэг өчигдөр /208.08.30/ гарсан. Энэ хэрэг “Буянт-Ухаа” хороолол орчимд гарсан байна. Хэргийг тодруулбал, өчигдөр   Цагдаагийн байгууллагын 102 утсанд  “Хан-уул дүүргийн  аравдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа барилга дээрээс хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага иржээ.

Хохирогч өчигдөр өдрийн 13:00 цагт үед барилгын цутгалтын сууринд бэхэлгээ хийж яваад, контейнер дээр өрөөстэй байх краны өндөрлөгөө нурах үеэр дарагдсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлж байгаагаар хохирогч "Модун" ХХК-ийн барилга дээр ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 29  настай залуу байжээ.Мөрдөн шалгах ажиллагаа Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст  үргэлжилж байгаа аж.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж