Петровис хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгохоор боллоо 

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Петровис хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгохоор боллоо 

Петровис хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун олгохоор боллоо 

Шатахууны салбарт анхдагч төдийгүй тэргүүлэгч Петровис групп нь жаран жилийн түүхтэй улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн бэлтгэн нийлүүлэгч 2500 орчим фермерүүдэд дараа төлбөрт хөнгөлөлттэй нөхцөл бүхий үнээр шатахуун худалдан авах боломжийг олгохоор болж, талууд гэрээг үзэглэлээ. Гэрээ үзэглэх ажиллагаанд Петростар ХХК-г төлөөлж Байгууллага хариуцсан ерөнхий менежер Э.Мөнхсүх  Сүү ХК-ийг төлөөлж  Маркетинг, борлуулалт, сүү бэлтгэл хариуцсан захирал М.Болод нар болон бусад төлөөллүүд оролцлоо.

Энэ үеэр Петростар ХХК-ийн Байгууллага хариуцсан ерөнхий менежер Э.Мөнхсүх  хэлсэн үгэндээ “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд сүү бэлтгэн нийлүүлэгч  фермерүүдэд 2018 оны турш дараа төлбөрт нөхцөлөөр хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлэх боломж олгож, хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

Ийнхүү Петровис группээс  Сүү ХК-д сүү бэлтгэн нийлүүлэгч 2500 орчим фермерүүдэд намрын ид ажлын үеэр  хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахууны олгохоор болсон нь тэдэнд бодит дэмжлэг болохуйц  ажил болж байна хэмээн Сүү ХК-ийн төлөөллүүд онцолж байлаа.

Петровис групп- Бид хөгжил түгээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж