Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг өндөрлүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байснаас санал хураалгаж чадсангүй, хуралдааныг өндөрлүүллээ. Тиймээс маргааш 09.00 цагт товлогдсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд дээрх асуудлаар гишүүдээр санал хураалгаж, ордыг стратегийн ордод хамруулах эсэхийг шийдэх болж байна.

Гацууртын ордын тухайд танилцуулахад, Сэлэнгэ аймгийн нутагт дэвсгэрт Бороогийн ордоос 40 гаруй км-ийн зайд оршдог аж. Нийт 50 тонн алтны нөөцтэй, 10 жилийн хугацаанд ашиглах тухай саналыг тусгай зөвшөөрлийг нь эзэмшигч “Сентерра гоулд монголиа” ХХК-ийн зүгээс илэрхийлсэн аж.  Жилд 5 тонн алт олборлох боломжтой. Энэ хугацаанд нийт 3 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ, татвараар дамжуулж 660 тэрбум төгрөг улсад төлөх боломжтой гэсэн тооцоо гарсан аж.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж