Apple удахгүй шинэ "Iphone" утаснуудаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Apple удахгүй шинэ "Iphone" утаснуудаа танилцуулна

Apple удахгүй шинэ "Iphone" утаснуудаа танилцуулна

Iphone, Ipad, Macbook үйлдвэрлэгч Apple компани энэ онын шинэ утаснуудаа танилцуулахад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ.

Аpple томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудад өнөөдөр өглөө урилга илгээсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 12-нд АНУ-ын Калифорни мужийн Күпертино хотын Стив Жобс театрт шинэ Iphone, Ipad, Macbook-уудаа зарлахаар товлосон байна.

Одоогийн байдлаар Apple гурван шинэ Iphone утас танилцуулах талаар цуу яриа явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 1000 ам.доллараар худалдаанд гарсан Iphone X утасны загвартай төстэй байх аж.

Шинээр танилцуулагдах Iphone ухаалаг утаснууд үнэ хямдхан мөн том хэмжээтэй LCD дэлгэцтэй байх талаар сураг чимээтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: NYPOST
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж