Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 31, есдүгээр сарын 01-ны өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр 2-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 4-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ.

Иймд,

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж