Хот хооронд зорчих төлбөрийг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Хот хооронд зорчих төлбөрийг нэмлээ

Хот хооронд зорчих төлбөрийг нэмлээ

Хот хооронд зорчих үнэ тарифыг 300-9500 төгрөгөөр нэмэх шийдвэрийг Авто тээврийн үндэсний төв гаргалаа. Тодруулбал, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоонд хамаарах 50 орчим аж ахуй нэгж байдаг. Тэд хот хооронд зорчигчдийн үнэ тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг наймдугаар сарын 7-ны өдөр Автотээврийн үндэсний төв /ТӨҮГ/-д хүргүүлсэн юм. Тус шаардлагад “хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оролгүй даруй 10 жил болсон бөгөөд бензин, түлшний үнэ энэ хугацаанд 2,5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байгаа” талаар дурджээ.

Энэхүү шаардлагын дагуу Авто тээврийн үндэсний төвийнхөн тооцоо судалгааг хийж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөлт оруулахаар болжээ.

Тухайлбал, хамгийн ойр чиглэл буюу Төв аймгийн Зуунмод чиглэлд 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сум чиглэлд 9500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгааг гаргасан байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж