Их Британийн Гадаад харилцааны сайд Google-г буруутгав

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Их Британийн Гадаад харилцааны сайд Google-г буруутгав

Их Британийн Гадаад харилцааны сайд Google-г буруутгав

Их Британийн Гадаад харилцааны сайд Жереми Хант Google корпорацийг өчигдөр /2018.08.30/ хүүхэд хүчирхийлсэн материалуудыг устгаж чаддаггүй, олон нийтийн өмнө хүлээсэн ёс суртахуун, үүргээ умартсан хэмээн буруутгажээ.

Мөн Их Британийн Засгийн газар Twitter, Facebook, Youtube зэрэг платформуудыг шүүмжилсэн. Дээрхийн шалтгаантай адил гэмт хэрэгтэй холбоотой материалуудыг түргэн шуурхай, олон нийтэд тарахаас өмнө устгаж чаддаггүй гэж шүүмжилсэн байна.

“Google хятадад өөрсдийн цензур хийгдсэн хайлтын системээ нэвтрүүлэхээр зэхэж байна. Гэвч Их Британи, АНУ зэрэг олон улс орнуудтай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээс татгалзсан. Тэд урьд нь зөв ёс суртахууныг баримталдаг байсан” хэмээн Их Британийн ерөнхий сайд Жереми Хант жиргэжээ.

Их Британи, АНУ, Австрали, Канад болон Шинэ Зеланд улс орнуудын эрх баригчид хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх чуулга уулзалтад томоохон интернет үйлчилгээ эрхэлдэг болон техник технологи хөгжүүлэгч компаниудыг урьсан боловч ирээгүй аж.

Өнгөрсөн нэгдүгээр сард болж өнгөрсөн дэлхийн эдийн засгийн форум дээр Их Британийн ерөнхий сайд Тереза Мей интернет үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудад хандаж хүүхэд сонирхогчдод хяналт тавьж тэдний үйлдлийг өөрсдийн платформ дээр зогсоох арга хэмжээ авч байх талаар санал дэвшүүлж байсан удаатай.

Google корпораци нь 2010 онд Хятад улсын хайлтын системийн зах зээлээс гарсан бөгөөд дахин өрсөлдөх санаатай байгаа талаар баттай эх сурвалжууд мэдээлээд байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж