Ээжүүд нийгмийг өөрчлөхөөр бослого гаргана

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Ээжүүд нийгмийг өөрчлөхөөр бослого гаргана

Ээжүүд нийгмийг өөрчлөхөөр бослого гаргана

Ээжүүд нэгдэн “Ээжүүдийн бослого- оюуны хувьсал” бослого эхлүүлж байгаа талаар өнөөдөр /2018.8.31/ мэдээлэл хийлээ.  Тэд талцал, үзэн ядалт, өс хонзонгоор дүүрсэн нийгмийг зогсоохоор шийдсэн нь энэ аж.

Ээжүүдийн төлөөлөл, монгол өв, ухаан, хүн судлаач философийн ухааны доктор А.Мягмарсүрэн “Бид ямар ч төрлийн онол, шинжлэх ухаанд суурилсан мэдлэгийг хангалттай авч байна. Гэвч нийгэмд хайрлахуйн, бие биенээ хүндлэхүйн боловсрол дутагдаад байна. Тиймээс ээжүүд бид нэгдэн тэмцэж байна. Ингэхдээ бид зэвсэг техник ашигласангүй. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн эсрэг оюун ухааныг чиглүүлэхийг зорилоо. Бид хүүхдээ зөв хүн болгох гэдэг ч нийгэм, боловсролын тогтолцоо ийм боломж олгохгүй байна. Нийгэм, боловсролын тогтолцоо тэднийг зөв зүйлд уриалахыг хүсч байна. Ээжүүд өөрчлөлт авчлахын төлөө тэмцсээр байх болно. Тухайлбал, есдүгээр сарын 9-нд эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 81 ээж сүүн цацал өргөж бослогоо эхлүүлнэ. Нийгмийг зөв зүйлд уриална" гэв.

Ээжүүд сенергетикийн шинжлэх ухаанд тулгуурлан оюун ухааны хувьсгал хийх юм байна. Уг арга нь  хүнийг үнэт капитал болгож байж улс орон, дэлхий нийт оюуны эрин рүү алхана гэж үздэг аж. Өнөөгийн нийгмийг ангижруулахын тулд хүнээ өөрчлөх ёстой гэж үзээд дараах уриалгыг гаргажээ.

  • Хүүхдийн дэргэд тамхи татахгүй байх.
  • Гудамд нэгнийгээ элдэв хараалын үгээр хэлэхгүй байх
  • Гудамд хог тарьж, шүлсээ хаяж, нусаа хийж, шээхгүй байх
  • Бусдыг хүндлэх, хайрлах
  • Хүүхдээ ажил, хөдөлмөрт сургаж, хүмүүжилд нь анхаарах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж