Азийн спортын наадмын эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын тэмцээнд Хятадын тамирчин Линь Ли 4.60 метр өндөр харайснаар спортын энэ төрөлд дээд амжилт тогтоож, Хятадын алтан медалийн тоог нэгээр нэмлээ.
2014 онд Өмнөд Солонгос улсын Инчеон хотод болсон Азийн наадмын энэ төрөлд Линь Ли 4.35 метр өндөр харайж дээд амжилт тогтоож байсан юм. Түүний араас Тайландын тамирчин Чаяниса Чомчуенде 4.30 метрийн амжилтаар мөнгөн медалийн эзэн болсон бол гуравдугаар байрт БНСУ-ын багийн тамирчин Лим Юн Жи 4.20 метр өндөр харайж, хүрэл медаль хүртсэн ажээ. Энэ удаагийн Азийн наадамд медалийн тоогоор БНХАУ нэгдүгээрт жагсаж байгаа билээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ