Баарин монголчуудын соёлын наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Баарин монголчуудын соёлын наадам эхэллээ

Баарин монголчуудын соёлын наадам эхэллээ

ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны Соёлын наадмын нээлтийн ёслол энэ сарын 25-ны өдөр Засгийн ордны өмнөх талбайд боллоо.

Монгол ёс уламжлал, тэр дотроо баарин монголчуудын соёл, түүхийг сэргээн хөгжүүлж байгаа тус хошууны энэ удаагийн Соёлын наадмыг хошууны захиргаа, намын хорооноос эрхлэн зохион байгуулж байгаа юм байна. Ирэх сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү арга хэмжээний хүрээнд “Баарин дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, бөхийн барилдаан, адуун соёлын найр, гүнжийн тахилга, гэрэл зургийн үзэсгэлэнгээс гадна биет болон биет бус соёлын өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг олон цуврал ажиллагаа болох ажээ.

 Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж