Хятадын ихэр тамирчид аваргалав

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Хятадын ихэр тамирчид аваргалав

Хятадын ихэр тамирчид аваргалав

Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын төвд мягмар гарагт болсон уран сайхны сэлэлтийн тэмцээнд Хятадын багийн тамирчид болох Жэнь Тиньтинь болон Жэнь Вэнвэн нар эмэгтэйчүүдийн уран сайхны сэлэлтийн хосын төрөлд аваргалж, Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртээд байна.

Ихэр охид өмнө нь 2006 онд Дохад, 2010 онд Гуаньжоуд тус тус болсон Азийн спортын наадмаас алтан медалиар энгэрээ мялааж байжээ. 31 настай ихрүүд өнгөрсөн оны дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн ба энэ удаагийн Азийн наадамд хоёр сарын турш эрчимтэй бэлдсэн аж.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж