Хятадын соёлын нээлттэй өдөрлөг Монголд

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Хятадын соёлын нээлттэй өдөрлөг Монголд

Хятадын соёлын нээлттэй өдөрлөг Монголд

Ирэх 9-р сарын 4-8-ний өдрүүдэд Монгол улсад Хятадын соёл, аялал жуулчлалын нээлттэй өдөрлөг, танилцуулгын долоо хоногийн аян болно.

ӨМӨЗО-ны Засгийн ордноос Монгол улсын соёлын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй тус аяны хүрээнд Хятадын киноны өдөрлөг, аялал жуулчлалын салбарыг танилцуулах арга хэмжээ, ядуурлыг бууруулсан туршлага солилцох үзэсгэлэн, Хятадын уламжлалт гар урлал болон биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Өвөр Монгол, Сычуаний соёлын инновацийн үзэсгэлэн, ардын уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн яармаг зэрэг олон талт арга хэмжээ, үйл ажиллагаа зохиогдох юм. Мөн Өвөр Монголын эмч нар Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна. Түүнээс гадна ном хэвлэл солилцооны “Нахиа” төвөөс бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, ном бэлэглэх ёслол хийх ажээ. Тэрчлэн соёл, аялал жуулчлалын өдөрлөгийн үеэр Хятад-Монгол залуусын спортын нөхөрсөг тэмцээнүүд, Сычуаны уран сайханчдын урлагийн тоглолт гэхчлэн олон арга хэмжээнүүд төлөвлөгджээ. Ийнхүү ирэх сарын эхний долоо хоногийг Монгол улс Хятадын соёлоор амьсгалан өнгөрүүлэх ажээ.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж