Хүн тээврийн машинаас 4000 могой гарч иржээ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Хүн тээврийн машинаас 4000 могой гарч иржээ

Хүн тээврийн машинаас 4000 могой гарч иржээ

Хятадын Юннань мужийн Бо Шаны ойн цагдаа “Зэрлэг амьтдыг хууль бусаар улсын гүн рүү тээвэрлэх зөрчил гарч болзошгүйг анхаар” гэсэн мэдээлэл хүлээн авчээ. Үүний дагуу ажлын хэсэг байгуулж Ман Юань шалган нэвтрүүлэх цэгт тусгай хүч дайчлан ажиллуулсан байна. Гэтэл энэ сарын 23-нд Ман Юань шалган нэвтрүүлэх цэгт 100 гаруй хайрцагт хуваарилан савласан амьд могойнуудыг микро автобус маягийн бага оврын зорчигч тээврийн унаагаар авч явсан гурван сэжигтэн саатуулагджээ. Тэд уг машинд 400 гаруй могой бий гэсэн аман мэдүүлэг өгсөн ч 4000 орчим могой байсан нь шалгалтаар илэрчээ. Тэдгээрийн хүндийн жин нь 2823 кг татсан гэнэ. Мөн тэрхүү ачаанаас устахын ирмэгт ирээд байгаа кобра 2230, ман могой 463 гарч иржээ. Мөнгөн дүнгээр тооцвол 400 мянга гаруй юанийн өртөгтэй идэшний болон ховор төрлийн могойнууд байв. Тэдний ачиж явсан могойнуудыг амьтан хамгааллын төвд хүргэсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

 Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж