Шэньжэн хот метроны шугамаа нэмнэ | News.MN

Шэньжэн хот метроны шугамаа нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Шэньжэн хот метроны шугамаа нэмнэ

Шэньжэн хот метроны шугамаа нэмнэ

БНХАУ-ын Гуаньдун мужийн Шэньжэн хотын метроны шугамын тоог ирэх 17 жилийн хугацаанд 33 болгон нэмж барихаар болжээ. “Shenzhen Metro Group”-ийн мэдэгдэж буйгаар, 2035 он гэхэд тус хотын метроны замыг 1335 км-ээр нэмж, шинэ шугамуудыг ашиглалтад оруулах юм.

Хотын иргэдийг одоогоор найман чиглэлийн шугам бүхий 286 км урт метро тээвэрлэж үйлчилж байгаа бөгөөд удахгүй 273 км замыг шинээр нээхээр бэлдэж байна.

Метроны шугамыг нэмж, зам шинээр тавьснаар замын түгжрэл, автомашины утаанаас үүссэн агаарын бохирдол зэрэг олон асуудлыг шийднэ гэж хотын удирдлага үзэж буй юм.

 Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-31 103.26.194.137

Тэнэг х*******н заваан хот юүгаан хийнэ бидэнд хамаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж