Малайзын Бату агуй сүмийн шинэ төрх | News.MN

Малайзын Бату агуй сүмийн шинэ төрх

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Малайзын Бату агуй сүмийн шинэ төрх

Нүд алдам солонгын долоон өнгөөр будагдсан шат, хийдүүд хийдийг зорих хүмүүсийг сэтгэлийг сэргээх аж.

Малайзын Бату агуй сүмийн шинэ төрх

Малайзын Бату агуйн хийдэд жил бүр маш олон мөргөлчин, сүсэгтэн ирдэг ба  жуулчдын хамгийн ихээр сонирхон ирдэг газруудын нэг юм.  Бату нь Энэтхэгийн хинду шашны хамгийн алдартай бурхны нэг юм. Энэ нь ойролцоогоор 400 сая жилийн өмнө үүссэн гэж үздэг байна.

Тэгвэл Шри Сабраманияра Свами агуйн хийд рүү гардаг шат шинэ дүр төрхтэй болжээ. Өмнө нь энгийн нэг саарал цементэн 272 шатыг солонгын долоо өнгөөр будсан нь нүд алдам өнгөлөг төрхийг бүтээж чадсан байна. Мөн зэргэлдээ орших хийдүүдийг мөн будсан аж. 12 жилд нэг удаа их засварын ажлыг хийдэг уламжлалтай гэнэ. Бату агуйн сүм хийд нь жуулчид, сүсэгтэн мөргөлчдийн хамгийн их ирдэг газар тул энэ удаад илүү өнгөлөг байдлаар сэргээн засварласан гэжээ. Өмнөд тамилчуудын бурхан гэгддэг Шива бурханы хоёрдахь хүү Муруганд зориулсан хамгийн өндөр хөшөө мөн байдаг аж.

Т. МЯДАГ

Эх сурвалж: Culture Trip, Business Insider  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж