Хамгийн том компаниудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Хамгийн том компаниудыг нэрлэв

Хамгийн том компаниудыг нэрлэв

Бүх Хятадын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн ассоциаци (ACFIC) жил бүр гаргадаг “500 том компани” жагсаалтыг олон нийтэд танилцуулав.

Ашиг орлогынхоо хэмжээгээр хамгийн томд тооцогдож буй 500 компанийн 2017  жагсаалтыг "Huawei” тэргүүлсэн байна. Өнгөрсөн оны байдлаар, тус компанийн ашиг орлого 15.7 хувиар нэмэгдэж, 603.7 тэрбум юаньд хүрсэн бол жижиглэн худалдааны “Suning Group” 557.9 тэрбум юань, зэсийн үйлдвэрлэл эрхлэгч “Amer International Group” 491.8 тэрбум юанийн ашиг олсон үзүүлэлтээр удаах байруудад эрэмбэлэгджээ. Мөн интернет худалдааны JD.com, хөнгөн үйлдвэрлэлийн “Weiqiao Pioneering” компаниуд эхний 10 байрт багтсан аж. “Хятадын хувийн бизнес тогтвортой хөгжих хэмнэлд орсон нь энэ үзүүлэлтээс харагдаж байна” хэмээн тус ассоциацийн орлогч дарга Хуан Жун “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Дээрх үзүүлэлтээс харвал, 100 тэрбум юаниас дээш хэмжээний ашиг олдог хувийн  компанийн тоо өнгөрөгч оны байдлаар 11-ээр нэмэгдэж, нийт 61 болсон бөгөөд уг жагсаалтад багтсан 500 компанийн орлого нийтдээ 24.48 их наяд юаньд хүрч, 2016 оны мөн үзүүлэлтээс 26 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж