Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Улсын драмын эрдмийн театрын хойд талын авто зогсоол, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талын авто зогсоолуудыг татан буулгах шийдвэр гаргажээ. Ийнхүү татан буулгасны дараа иргэд амарч зугаалах ая тухтай нөхцөлийн бүрдүүлэн, орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ёстой гэж хотын дарга үзжээ. Тиймээс дээрх хоёр талбайг тохижуулах ажлыг ирэх сарын 20-ны дотор зохион байгуулахыг Захиарагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нарт даалгажээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ