Зүүн азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг Тайвань зохион байгуулах эрхийг сэргээх ажлыг дэмжицгээе

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Зүүн азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг Тайвань зохион байгуулах эрхийг сэргээх ажлыг дэмжицгээе

Зүүн азийн залуучуудын анхдугаар спортын наадмыг Тайвань зохион байгуулах эрхийг сэргээх ажлыг дэмжицгээе

Азийн Спортын их наадам Индонез улсад сүр дуулиантай зохион байгуулагдаж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тамирчид спортын ордонд мөр зэрэгцэн нэг нэгнийхээ ур чадвараас суралцаж, эх орныхоо төлөө хурц ширүүн өрсөлдөөн дунд өөрийн амжилтаа ахиулан өрсөлдөцгөөж байна. Тайваний баг тамирчид энэ удаад агаарын теннис, сур харваа, гимнастик, гүйлт, бейсбол, сагсан бөмбөг зэрэг төрлүүдэд амжилт гаргасан бол Монголын баг тамирчид барилдаан, сур харваа зэрэг төрлүүдэд гялалзсан амжилт үзүүлж байна.

Монголын тамирчид олон улсын хэмжээний төрөл бүрийн спортын болон оюуны тэмцээн уралдаанд хүчирхэг амжилт гаргаж байна. Монголын Засгийн газар, Олимпын хороо, төрөл бүрийн спортын холбоод сүүлийн жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд идэвхтэй оролцож амжилт гаргахын зэрэгцээ идэвхтэй зохион байгуулж, дэлхийн олон орны шилдэг тамирчдыг Монголын зүг татаж байна. Тэдгээр  улс орны төлөөлөгч баг хамт олонд Монголын үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёлыг таниулан, аялал жуулчлалын хувьд ихээхэн орлого оруулж, улсынхаа нүүр царай, олон улсын харах өнцгийг улам бүр нэмэгдүүлж байна.

Тайвань ч мөн адил ижил зорилгын төлөө ирэх 2019 онд「Зүүн Азийн Залуучуудын анхдугаар Спортын  наадам (2019 East Asian Youth Games)-ыг  Тайваний төвийн бүсийн томоохон хот Тай Жунд зохион байгуулах гэж байсан боловч зохион байгуулагч тал ойрын хугацаанд ёс бус саад тотгортой тулгараад байна.

Энэ оны 7 сарын 24-ний өдөр Зүүн өмнөд Азийн Олимпын хорооноос  (East Asian Olympic Committee, EAOC) ээлжит бус зөвлөлийн хуралдаан зарлаж, эх газрын Хятадын гаргасан саналын дагуу шийдвэр гаргаж 2019 Зүүн Азийн Залуучуудын спортын наадам」-ыг зохион байгуулах ажлыг зогсоосон нь Тайван болон тус хорооны 9 гишүүн орон болон бүс нутгийн залуу тамирчдад туйлын гэнэтийн, туйлын том цохилт болж, Тайваний засгийн газар, ард иргэд энэхүү улс төрийн хүчээр спортыг дарах гэсэн оролдлогыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа төдийгүй олон улсын нийгмийн анхаарал, хэлэлцүүлгийн гол сэдэв болоод байна.

Тай Жун хотын засгийн газар, Хятадын олимпын хороо, 4 жилийн өмнө EAOC-тэй хамтарсан гэрээнд гарын үсэг зурж, 「2019 оны Зүүн Азийн Залуучуудын Спортын наадам」-ыг зохион байгуулахаар болсон. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш EAOC-н дүрэм журам, стандарт, Олимпын үндсэн дүрэм журам болон Хятадын Олимпын хорооны болон Олон улсын Олимпын хороотой хийсэн холбогдох хэлэлцээрүүдийг дагаж мөрдөн холбогдох бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Одоогоор наадмыг зохион байгуулах ордны барилгын үйл ажил 80%-тай байгаа боловч, Тайванийг тус хуралд оролцуулалгүйгээр, ямар ч үг хэлэх эрхгүйгээр, юуг буруу хийснийг ч хэлэлгүйгээр зохион байгуулах эрхийг нь түдгэлзүүлж байна.

Эх газрын Хятадаас үзүүлж буй энэхүү дарамт шахалтын доор EAOC-н гаргасан энэ шийдвэр нь Тайваний гишүүн орны эрхийг хөндөөд зогсохгүй, Тайваний ард иргэдийн сэтгэл зүрхийг хүндээр шархлуулж, түүнээс илүү Тайвань болон Зүүн өмнөд Азийн бүс нутгийн шилдэг залуу тамирчдын тэмцээнд оролцох, өрсөлдөх эрх золиослогдож байна.

Зүүн өмнөд Азийн залуу тамирчдын олон улсын тэмцээн уралдаанд оролцож, өөрийн ур чадвараа дээшлүүлэх боломж, эрхийг хамгаалахын төлөө, түүнчлэн ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн дэлхийн хэмжээний үнэ цэнийг хамгаалахын төлөө,  Тайваний зүгээс ойр дотно улс орнууд болон Олон улсын нийгмийн хүрээнийхнийг эх газрын Хятадаас гаргаж буй эрх мэдэл сүр хүчээ ашиглан спортын үйл ажиллагааг таслан зогсоож буй энэхүү бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж, Зүүн Азийн залуучуудын Спортын наадмыг Тайвань зохион байгуулах эрхийг сэргээх үйл ажиллагааг дэмжинэ үү хэмээн уриалж байна.

 

Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар Дахь Төлөөлөгчийн Газар

Төлөөлөгч Хуан Куо Рун

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж