"Байлдааны хуягт техникийн пластик загварын уралдаан" зохион байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

"Байлдааны хуягт техникийн пластик загварын уралдаан" зохион байгуулагдав

2018.08.30-нд БНТУ-ын Ялалтын баярын 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М. Ахмет Язалын санаачилгаар Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд "Байлдааны Хуягт Техникийн Пластик Загварын уралдаан" зохион байгуулагдав.

Тус тэмцээнийг иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” авиа компани ивээн тэтгэсэн бөгөөд тэмцээнд нийт 15 орчим бүтээл ирүүлсэн юм.

Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийг дэмжих, ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, цаашлаад хоёр улсын дууриамал загвар сонирхогчдын хооронд хамтын ажиллагаа бий болгох зорилго бүхий энэхүү уралдаанд Монголын Пластик дууриамал загвар зохион бүтээгчдийн нийгэмлэгийн ахмад гишүүн П. Эрхэмбаяр нэгдүгээр байр эзэлж, 2018 оны 9 дүгээр сарын 8-9-ны өдрүүдэд БНТУ-д зохион байгуулагдах "Plastic Battle Armor Modeling Show" уралдаанд оролцох эрх болон Туркэд зорчих ирэх буцах тийзээр шагнуулав. Мөн Элчин сайд М. Ахмет Язал тэмцээний 2,3,4 дүгээр байрыг эзэлсэн Ш. Баттөр, Б. Энхбаяр, К. Билгүүн нарт  гарын бэлэг гардуулав.

Ийнхүү Монгол Улсаас анх удаа энэ спортын төрөлд олон улсын хэмжээний тэмцээнд тамирчин өрсөлдөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж