Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна | News.MN

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад хяналт, шалгалт хийж байна

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна. Шалгалтын эхний ээлжийг 08-р сарын 13-аас 20-ны өдрийн хооронд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.

08-р сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын 2 үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2018-08-31 103.14.38.130

500 төгрөгөөр бэлнээр жолоочид өгөөд явж байгаа зорчигчид зөндөө л харагдаж байна. Үүнийгээ цэгцлээч ээ. Мөн хойд талын хаалганы карт уншигчийг дуугаргадаг болгооч… тэгэхгүй бол уншиж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна ш тэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж