Лука Модрич Европын шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Лука Модрич Европын шилдгээр шалгарлаа

Лука Модрич Европын шилдгээр шалгарлаа

Өчигдөр УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа явагдлаа. Ёслолын үйл ажиллагааны хамгийн оргил нь болох ЭРЭГТЭЙ ОНЫ ТОГЛОГЧ байлаа. Энэ оны шилдэгт К.Роналдо, М.Салах болон Л.Модрич нар эцсийн шатанд шалгараад байсан бөгөөд шилдгээр Реал Мадрид клуб болон Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Л.Модрич 313 оноогоор шалгарсан. Л.Модрич тэргүүлсэн бол К.Роналдо 223 оноо, М.Салах 134 оноо авсан байна.

УЕФА-н оны шилдгээр шалгарсан Л.Модрич Реал Мадрид клубын хамтаар Аваргуудын лигт 4 дэх удаагаа түрүүлж Хорватын шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Мөн дэлхийн аваргын шилдэг тоглогчоор шалгарсан. Европын шилдгээр шалгарсан Л.Модрич “энэ бол миний хувьд гайхалтай мөч байна. Энэ гайхалтай шагналыг хүртсэндээ баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.

2018 ОНЫ ЕВРОПЫН ШИЛДГҮҮД:

  • Шилдэг тоглогч: Л.Модрич
  • Шилдэг довтлогч: К.Роналдо
  • Шилдэг хамгаалагч: С.Рамос
  • Шилдэг хаалагч: К.Навас
  • Шилдэг эмэгтэй тоглогч: Германы Вольфсбург клубын Дани довтлогч П.Хардер

Үүнээс гадна УЕФА-н ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Английн шигшээ баг болон Манчестер Юнайтед, Реал Мадрид, ПСЖ болон Лос-Анжелес Галакси клубын тоглогч асан Д.Бэкхэм хүртсэн байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж