В хэсэг “Үхлийн хэсэг” мөн үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

В хэсэг “Үхлийн хэсэг” мөн үү?

В хэсэг “Үхлийн хэсэг” мөн үү?

Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын шилдэг 32 багийн сугалаа өчигдөр Монакод явагдлаа. Энэ удаагийн сугалаа нэлээд сонирхолтой болсон. D хэсэгт Локомотив, Порто, Шальке-04 болон Галатасарай багууд нэг хэсэгт орсон нь тун сонирхолтой байна. Харин В хэсэгт Барселона, Интер Милан, Тоттенхэм болон ПСВ Эйндховен клубууд багтсан нь ширүүн өрсөлдөөн өрнөх магадлалтайг харуулж байна. Үүнээс дутуугүй бас нэг ширүүн өрсөлдөөн өрнөхүйц хэсэг бол Ливерпүүл, ПСЖ, Наполи болон Црвена Звезда багуудын багтсан С хэсэг байна. Неймар, К.Мбаппе, Э.Кавани нараар удирдуулсан ПСЖ клубын эсрэг Л.Сане, Р.Фирминьо болон М.Салах нарын шилдэг довтолгоотой Ливерпүүл клубуудын өрсөлдөөн аваргуудын лигийн хэсгийн тоглолтын “чимэг” байх болов уу?

А хэсэг: Атлетико Мадрид, Боруссиа Дортмунд, Монако, Браге

В хэсэг: Барселона, Тоттенхэм Хотспур, ПСВ Эйндховен, Интер Милан

С: Ливерпүүл, ПСЖ, Наполи, Црвена Звезда

D: Порто, Шальке-04, Локомотив Москва, Галатасарай

E: Бавари Мюнхен, Бенфика, Аякс, АЕК Афин

F: Манчестер Сити, Шахтёр Донецк, Лион, Хоффенхайм

G: Реал Мадрид, Рома, ЦСКА Москва, Викториа Пльзень

H: Ювентус, Манчестер Юнайтед, Валенсиа, Янг Бойз

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж