Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Туркийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзав.

Сайд Л.Пүрэвсүрэн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд өндөр хэмжээний айлчлал, соёлын арга хэмжээнүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж