Танилц: Легогийн “Бугатти Чирон” | News.MN

Танилц: Легогийн “Бугатти Чирон”

Танилц: Легогийн “Бугатти Чирон”

Танилц: Легогийн “Бугатти Чирон”

Дэлхий дахинаа хүүхэд болон томчуудад зориулан 86 жилийн турш тоглоом бүтээж буй Дани улсын “Лего” групп 1:1 харьцаатай машин бүтээжээ. Өөрөөр бол лего блокоор Бугатти Чирон машиныг угсран бүтээсэн байна.

1:1 харьцаатай Бугатти Чирон машиныг зохион бүтээхэд Лего группийн 20 мэргэжилтэн зургаан сарын турш ажиллажээ.Сонирхолтой нь, хөдөлгүүр хүртэл легогоос бүрдсэн аж.

  • Бугатти Чирон автомашиныг бүтээхэд нэг сая лего блокоор бүтээсэн
  • 339 тусгай Легогийн иж бүрдэл орсон
  • Угсралтад ямар ч цавуу ороогүй байна
  • Нийт 1.5 тонн жинтэй
  • Харин хөдөлгүүрт
    • 2304 ширхэг Лего цахилгаан моторт функц
    • 4032 ширхэг Лего Техник цувралын тусгай араа
    • 2016 ширхэг Лего Техник цувралын тэнхлэг

Мөн хаалга, салхи зүсэгч, толь зэрэг машины гадна биеийн эд ангийг хүртэл легогоор бүтээсэн байна. Харин дугуйны хувьд жинхэнэ Бугатти Чирон автомашины дугуйг хэрэглэж зарим угсарсан хэсгүүдийг нурахаас сэргийлж төмрөөр бэхэлсэн. Лего Чирон цагт ердөө 30 километр хурдлах боломжтой ажээ. Харин жинхэнэ Бугатти Чирон цагт 420 километр хүрдэг бөгөөд 1479 морины хүчин чадалтай тэнцдэг байна.

Лего групп бүх насныханд зориулж өөрсдийн тоглоомуудаа борлуулдгаас гадна томчуудад зориулсан нь “Техник” цуврал юм. Техник цувралыг тусгай лего иж бүрдлээр зааврын дагуу угсардаг бөгөөд бодит амьдралд зохион бүтээсэн машинуудтай аль болох ойрхон байлгахаар зорьдог юм. Мэдээж хэрэг хэмжээний хувьд жижиг дээрх танилцуулсан 1:1 харьцаатай Бугатти Чироны автомашиныг сурталчилгааны зорилгоор угсран бүтээсэн. Лего Техник цувралд багтах Бугатти Чирон автомашины загвар 349 ам.доллараар зарагдаж байгаа аж.

 

ЭХ СУРВАЛЖ: LEGO, VERGE
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж