Трамп ДХБ-аас гарна гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

Трамп ДХБ-аас гарна гэж сүрдүүлэв

Трамп ДХБ-аас гарна гэж сүрдүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн худалдааны байгууллагаас гарна хэмээн сүрдүүлжээ. Дональд Трамп "Bloomberg News"-т өгсөн ярилцлагадаа ‘’Хэрвээ ДХБ-аас АНУ-д хандах хандлага болон сүрдүүлгээ зогсоохгүй бол  гарахад асуудалгүй’’ гэжээ.

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь дэлхийн худалдааны зохион байгуулалт-эрх зүйн үндсийг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюуны өмчийн объектын олон улсын худалдааны дүрмийг тодорхойлон, хэрэгжилтийг хянадаг, олон улсын эдийн засгийн хамгийн том байгууллага юм.

ДХБ-аас АНУ-ыг гаргана гэж Трамп мэдэгдсэн нь түүний худалдааны бодлого болон дэлхийн худалдааны чөлөөт систем хоёр зөрчилдөж байгааг илтгэж байна. Учир нь АНУ худалдааны тарифаа Европ, Азийн улсуудад өндөр тогтоож дэлхийн худалдааны системд хүндрэл учруулж  байгаа тухай албаныхан хэлэх болсон. АНУ Хятад, Европын улсуудад татварын нэмэгдэл ногдуулсны улмаас улс орнууд ДХБ-д гомдол мэдүүлсэн. Энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэвч АНУ-ын засгийн газар АНУ-ын бүрэн эрхт байдалд хөндлөнгөөс оролцож байна гэж ДХБ-ыг буруутгасан хэвээр байгаа юм.

Эх сурвалж: BBC, CNN 

Т.Мядаг 
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж