Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун байна.
2014 оны 12 дугаар сарын 25-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 28-34 градус, өдөртөө 19-24 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын саваар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газруудаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.