20 сая төгрөгийн хүрэм | News.MN

20 сая төгрөгийн хүрэм

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

20 сая төгрөгийн хүрэм

2018 оны "Намар, өвөл"-ийн цуглуулгадаа  танилцуулсан Balenciaga брэнд өвлийн куртканы цоо шинэ, содон загвар гаргажээ. Balenciaga бренд үргэлж л сонин содон цуглуулгаар бидний нүдийг ангайлгадаг. Цуглуулгын хамгийн сонин гэмээр загвар бол 7 төрлийн гадуур хүрэм давхарласан загвар аж.

Испанийн брэнд Balenciaga-гийн загвар зохион бүтээгч Демна Гвасалиа уг хүрэмнийхээ эрэгтэй загварыг 8125 ам.доллар, эмэгтэй  загварыг 7400 ам.доллароор үнэлжээ. Алдарт ‘’Найзууд’’ цувралыг үзэж байсан бол Жоегийн олон давхар хүрэм өмсч байсан хэсэг яах аргагүй санаанд тань бууна. Тухайн үед ингээд явах үнэхээр тэнэг мэт  санагдаж байсан. Тэгвэл орчин үед энэ нь загвар болж өөрчлөгдсөн байна.

Демна Гвасалиагийн сонин содон хэзээ ч бүтэшгүй гэмээр загварууд бодит байдал дээр биеллээ олох боломжийг олгож байна.

Интернет ертөнцөд  энэ тус загварыг хийх юмгүй тэнэглэл гэж шүүмжлэх хэсэг нь байх ч , сонирхолтой хөгжилтэй байдлаар хүлээж авч буй нэг хэсэг нь ч сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Магадгүй загварт дурлагч,  нэгэн хэвийн энгийн бус байдлыг эрхэмлэгч хүмүүст сонирхолтой загвар байж болно шүү дээ.

Эх сурвалж: CNN 

T.Mядаг 

 

 

 

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж